Улсын хэмжээнд 30 сургууль, 45 цэцэрлэгийн барилга, өргөтгөл шинээр ашиглалтад орлоо. Эдгээр сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор ерөнхий боловсролын сургуулийн суралцагийн суудал нэг ээлжинд 13638-аар, хүүхдийн цэцэрлэгийн ор 5905-аар нэмэгдээд байна. Салбарын бүтээн байгуулалтын ажил цаашид үргэлжилнэ.