Хан-уул дүүрэг “Зайсан тойруу”, 32-р сургуулийн зүүн талын авто замын хөдөлгөөн хааж, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлд түр өөрчлөлт орно.
Хан-уул дүүрэг 11, 15 дугаар хороо 32 дугаар сургуулийн зүүн тал буюу “Зайсан тойруу”-ийн гудамжны авто замын зорчих хэсэгт дулааны шугамын ажил хийгдэж байгаатай холбогдуулан энэ сарын 29-ний өдрөөс есдүгээр сарын 06-ны өдрийг хүртэл тухайн авто замыг хаана.
Иймд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч иргэд та бүхэн авто зам хаах хугацаанд доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөн үйлчлүүлнэ үү.