Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 28-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 731 хүнд шинжилгээ хийлээ. Халдвар нэмж бүртгэгдээгүй.
Тодруулбал, Энэ сарын 9-нд Улаанбаатар-Франкфуртын онгоцоор ирсэн 261 хүний давтан шинжилгээ, энэ сарын 14-нд Сөүлээс ирсэн 266 хүний давтан, Орхон аймагт тусгаарлагдсан 91, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван хүнийг шинжилсэн.
Манай улсад зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан нийт 301 тохиолдол бий. Үүнээс 291 нь эмчлэгдсэн" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)