Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан зөрчлийг илрүүлжээ. Тодруулбал, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас Экологийн цагдаагийн албатай хамтран Жаргалант, Заг сумдад хяналт шалгалтыг зохион явуулжээ.
Энэ үеэр Заг сумын II баг "Түүхийн хөндий" гэх газарт хууль бусаар том оврын тeхник хэрэгсэл ашиглан ашигт малтмал олборлож байсныг илрүүлсэн байна.
Цаашид тус газраас Экологийн цагдаагийн албатай хамтран тухайн газарт нөхөн сэргээлт хийлгэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах аж.
Сэтгэгдэл (1)