Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 29-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 559 хүнд шинжилгээ хийлээ. Халдвар нэмж илрээгүй.
Тодруулбал, энэ сарын 28-нд Сөүлээс ирсэн 90 хүн, ХӨСҮТ болон тусгаарлан ажиглах байранд ажиллаж буй 21 эмч, ажилтан, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолооч, энэ сарын 15-нд Сөүлээс ирсэн 278 хүний давтан шинжилгээг хийсэн.
Өнөөдөр ХӨСҮТ-өөс дөрвөн хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ. Манай улсад коронавирусний халдварын батлагдсан 301 тохиолдлоос 295 хүн эдгэрээд байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)