Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 709 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 381 дуудлагыг шалгаж шийдвэрлэжээ.
Ослын улмаас таван хүн гэмтэж, таван хүний амь нас хохирсон байна. Тодруулбал, энэ сарын 29-ны шөнийн 00.20 цагт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баруун салааны замд Toyota Ist маркийн Б жолоочтой автомашин явган зорчигч 40 настай эрэгтэй Ч-г мөргөж амь насыг нь хохироожээ.
Энэ сарын 30-ны 14.40 цагт Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт Hyundai Porter маркийн Г жолоочтой автомашин төмөр хашлага мөргөж, зорчигч 28 настай эрэгтэй Н-ийн амь нас хохирсон харамсалтай хэрэг гарчээ.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг илрүүлжээ.