Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 30-нд нийт 678 хүнд шинжилгээ хийлээ. Халдвар нэмж бүртгэгдээгүй.
Тодруулбал, энэ сарын 29-нд Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 261 хүн, Алтанбулагаар орж ирсэн 44 жолооч, Замын-Үүдэд тусгаарлагдсан 34 хүний давтан, Сэлэнгэд тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээг хийсэн.
Манай улсад зөөвөрлөгдсөн орж ирж 301 тохиолдлоос 295 нь эдгэрсэн. Үүнээс 29 хүн сувилалд, 40 хүн гэрийн ажиглалтад байна. Үлдсэн 226 хүний ажиглалтын хугацаа дууссан" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)