БХБ-ын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллалаа. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд хэрэгжсэн төрийн албан хаагчдын “120 айлын орон сууцны төсөл”-ийн явц, хэрэгжилтийн байдал, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллага болон аймгийн ГХБХБГ-ын үйл ажиллагаатай танилцаж, санал зөвлөмж өгчээ.
Мөн тус аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа болон удирдлагуудын зүгээс гаргасан Сүхбаатар хотын үерийн далан шинэчлэх, усны эх үүсвэр худгийн тоог гурваар нэмэгдүүлэх, аймгийн Цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлийн ажлуудын хөрөнгийг шийдвэрлэх хүсэлт гаргажээ.