Монгол Улсын Засгийн газраас Хөвсгөл нуур орчмын бүсийг "Эко аялал, жуулчлалын бүс" болгон хөгжүүлэхээр баталсан.
Энэ хүрээнд аялал жуулчлал, дэд бүтцийг хөгжүүлэх, мөн байгаль орчныг хамгаалах чиглэлээр 31 цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төслийн хүрээнд хийгдэж буй ажлын явц, шийдвэрлэх асуудлын талаар БОАЖЯ болон холбогдох албадын уулзалт болж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.