Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 31-нд нийт 318 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр гурван хүнд коронавирус илэрлээ. Эдгээр нь наймдугаар сарын 30-нд Нурсултанаас ирсэн 60, 21, 58 настай хүмүүс байна.
Шинжилгээг задалж хэлбэл, наймдугаар сарын 20-нд Нурсултанаас ирсэн 263 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 22 жолооч, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан зургаан хүний давтанг хийсэн.
Ингээд манай улсад коронавирусний батлагдсан тохиолдол 304 боллоо. Үүнээс 295 нь эдгэрсэн" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)