Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт цахим шилжилтыг тусгасан. Энэ хүрээнд эхний ээлжинд E-Мongolia.mn нэгдсэн платформ гаргаж, төрийн 136 үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлжээ.
Ирэх аравдугаар сар гэхэд иргэдийн түгээмэл хэрэглэдэг 181 үйлчилгээг нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа аж. Тухайлбал, иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд цахимаар захиалах боломжтой болох юм байна. Харин анх удаа захиалах гэж буй иргэд өөрийн биеэр очиж захиалах шаардлагатай гэдгийг анхааруулсан юм.
Цахим системийг Эстони улсын Цахим засаглалын академи хамтран ажиллажээ.
А.Сүх