БНСУ-д манай улсын найман иргэн коронавирусээр өвчилсөн талаарх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан.
Үүнтэй холбогдуулан ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тайлбар өглөө. Тэрбээр “Наймдугаар сарын 26-нд Сөүл хотод байрлах нэгэн хүнсний үйлдвэрт ажилладаг таван иргэн халдвар авсан нь тогтоогдсон. Тэдгээрийн гэр бүлийн гурван гишүүн халдвар авсан байна.
Мөн тус улс дахь Консулын ажилтан халдвар авсан гэсэн ташаа мэдээлэл тараагдаж байна. Тийм асуудал байхгүй. Консулын газрын ажилчдыг шат дараатай шинжилгээ өгүүлж байгаа. Одоогоор халдвар авсан асуудал байхгүй байна” гэлээ.
А.Сүх