УОК-оос ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээлийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлүүлэх шийдвэр гаргасан. Цар тахлын онцгой дэглэмтэй холбогдуулан аймаг сумдын хичээл сургалтыг танхимаар, нийслэлийн сургуулийг долоо хоногийн гурван өдөр хичээллүүлэхээр болсон.
Энэ сард өмнө үзсэн мэдлэлийг бататгах хичээл орох бөгөөд нийслэлийн сурагчид хоёр өдрийн хичээлийг цахим болон теле хэлбэрээр үзэх юм. Ингээд теле хичээлийн хуваарийг танилцуулъя.