Цахилгаан, дулааны үнийн мэдээллийн талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэл хийлээ.
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 3.4 тэрбум кВт цахилгаан эрчим хүч худалдан авсан байна. Цахилгааны хэрэглээ төлсөн хэмжээнээсээ 241 саяаар буурсан. Энэ нь цар тахал дэгдсэнтэй холбоотой үйлдвэр, үзвэр үйлчилгээ, сургууль цэцэрлэг хэрэглээгүй болсонтой холбоотой гэж үзсэн. Үүнтэй холбогдуулан сабарын орлого буурч, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна.
Оны эхний долоон сарын байдлаар эрчим хүчний салбар нийт 597 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Хэдийгээр орлого олсон ч хөрөнгийн байдал хүндрэлтэй байна.
Урьдчилсан тооцоогоор 40 орчим хөрөнгийн дутагдал гарах тооцоо гарсан.
Уг хөрөнгийг эх үүсвэрийг иргэдэд ачаалал үүсгэхгүйгээр эрчим хүчний салбар хэмнэлтийн горимоор ажиллаж гүйцээнэ гэж шийдвэрлэсэн.
Ингэхдээ хямд үнийн эх үүсгүүрүүдийг илүү ачаалах, өндөр үнэтэй импортын цахилгааныг багасгах, өндөр өртөгтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийг анх тариф батлах үеийн ачааллаар ажиллуулах замаар алдагдлыг нөхнө.
Цахим сүлжээгээр эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлнэ гэсэн асуудал яригдаж байна. Тийм зүйл байхгүй. Эрчим хүчний салбар иргэдийн нуруудн дээр хүндрэл учруулахгүй. Хэрэгчлэгчээ дээдэлж ажиллана” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (3)