Сиэтл- Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 14.58 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 254 хүн иргэн эх орондоо ирж байна. Үүнд, бага насны хүүхэдтэй гэр бүл 40, өндөр настан 54, жирэмсэн 6, эрүүл мэндийн шалтгаантай 74, бусад шалтгаантай 80 иргэн багтжээ.
Иргэдийг “Ивээлэн”, “Энхсаран” сувилал, “Тулгат” амралтын газар, “White house” буудалд тусгаарлах аж.