Энэ сарын 2-ны 21.35 цагт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр E-mart төвийн хойд замд Д жолоочтой Toyota Alphard маркийн автомашин нь Toyota Ist, Toyota Prius-30, Toyota Aqua, Toyota Harrier маркийн автомашинуудыг мөргөж зам тээврийн осол гаргасан байна.
Тoyota Alphard маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогдож, согтолын зэргийг шалгахад драгер 2.21 хувийн согтолт илэрчээ.
Иймд иргэд, жолооч та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэл оруулахаас сэргийлж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (4)