Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 2-нд улсын хэмжээнд нийт 354 хүнийг шинжилсэн. Халдвар нэмж бүртгэгдээгүй.
Задалж хэлбэл, наймдугаар сарын 15-нд Сөүлээс ирсэн 267 хүний давтан, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан, сувилалд тусгаарлагдсан найман хүний давтан, тусгаарлан ажиглах байранд байгаа 37 хүний давтан шинжилгээг хийсэн.
Манай улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 306 тохиолдол байна. Үүнээс 296 нь эдгэрсэн" гэлээ.
А.Сүх