Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 3-нд нийт 537 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр дөрвөн хүнд коронавирус илэрлээ. Энэ нь есдүгээр сарын 2-нд Сиэтлээс ирсэн 83, 84, 63, 57 настай дөрвөн эмэгтэй байна.
Задалж хэлбэл, энэ сарын 2-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 250 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 33 жолооч, наймдугаар сарын 20-нд Хонг Конгоос ирсэн 159 хүний давтан шинжилгээг хийсэн.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 14 хүн эмчлэгдэж байна. Манай улсад батлагдсан тохиолдол 310 боллоо. Үүнээс 296 хүн эдгэрсэн" гэлээ.
А.Сүх