УОК-оос улсын өндөржүүлсэн бэлэн байдлыг энэ сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан. Тиймээс хүн олноор цугларуулж ой, тэмдэглэлт өдрүүд, хурим найр хийхгүй байх хэрэгтэйг Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Цар тахалтай холбогдуулан холбогдох байгууллагаас өгсөн зөвлөмжийг зарим хэсэг нь мөрдөхгүй байна. Олон хүн цуглуул ой тэмдэглэсний улмаас хоолны хордлого авсан зэрэг эрүүл мэндийн эрсдэл гарсан.
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол 16 болсон.
Хамгийн сүүлд Завхан аймгийн Тосонцэнгэл сумаын иргэн Хөвсгөл аймагт явж байхдаа тарваганы мах идсэн 37 настай эрэгтэй халуурч, булчирхай цоцсон оноштойгоор Тосонцэнгэл сумын эмнэлэгт тусгаарлагдсан. Эхний байдлаар тухайн хүний булчирхайн суганаас авсан шинжилгээгээр тарваган тахалт төст савханцар харагдсан. Лавлагаа шатны шинжилгээг ЗӨСҮТ-д хүргүүлсэн.
Үүнтэй холбогдуулан Тосонцэнгэл суманд орох, гарах хөдөлгөөнийг түр хязгаарлаж, нэгдүгээр хавьтлын 25 хүнийг тусгаарласан. Тандалт судалгаа үргэлжилж байна. Цаашид нэгдүгээр хавьтлын тоо нэмэгдэх хандлагатай байна” гэлээ.
А.Сүх