"Мах, цагаан идээ, хүнсний ногоо -2020 ” өргөтгөсөн худалдаа өнөөдөр эхэлнэ.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүнс хөдөө аж ахуйн салбарт “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр, “Мах сүүний анхдугаар” аян, “Атрын III” аян, “Хүнсний ногоо, жимс жимсгэнэ хөтөлбөр”-н хүрээнд “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Швейцарын хөгжлийн агентлаг, Лавай худалдааны төв хамтран “МАХ, ЦАГААН ИДЭЭ, ХҮНСНИЙ НОГОО-2020” өргөтгөсөн худалдааг 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 9 дүээр сарын 30-ны өдрийг хүртэл “ЛАВАЙ” худалдааны төвд зохион байгуулна.
Өргөтгөсөн худалдааны зорилго нь аймгуудийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хоршоод, аж ахуйн нэгж, малчдын гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл чанарын шаардлага хангасан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн мах, цагаан идээ, хүнсний ногоог нийслэлийн хэрэглэгчдэд зах зээлийн доод үнээр хүргэх юм.