Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 581 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 416 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ.
Ослын улмаас 13 хүн гэмтсэний найм хүүхэд байна. Орон нутагт нэг хүний амь нас хохирчээ.
Тодруулбал, энэ сарын 05-ны өдрийн 09.30 цагт Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан багийн нутаг “Гашуунсухайт” хилийн боомтын бүсэд асфальтан замд North Benz маркийн автомашин онхолдож, жолооч 46 настай эрэгтэй Д-гийн амь нас хохирчээ.
Мөн энэ сарын 06-ны шөнийн 01.50 цагт Баянзүрхийн 10 дугаар хороо Товчооны зам “Улиастайн гүүр”-ний баруун замд Toyota Prius маркийн Т жолоочтой автомашин замын хажуугийн гэрлийн шон мөргөн онхолджээ. Ослын улмаас жолооч 15 настай, эрэгтэй Т зорчигч 14 настай, эрэгтэй Н, 15 настай, эрэгтэй Д, 12 настай, эрэгтэй Г нарын 4 хүн гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 жолоочийг илрүүлж ажилласан байна. мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарцан дээр зам тавьж өгөөгүй 162 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.
Тээврийн хэрэгслийн жолооч та явган хүний уулзвлар гарц руу ойртон ирээд хурдаа хасах, хороолол дотор давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөхийг анхааруулж байна.
Сэтгэгдэл (1)