Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 6-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 421 хүнд шинжилгээ хийсэн. Халдвдар нэмж бүртгэгдээгүй.
Үүнд наймдугаар сарын 24-нд Токиогоос ирсэн 257 иргэн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 20 жолооч, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан зургаан хүний давтан, тусгаарлах байранд тусгаарлагдсан 28 хүний давтан, Замын-Үүд суманд тусгаарлагдсан 107 хүний давтан шинжилгээг хийсэн.
ХӨСҮТ-д өнөөдөр 14 хүн эмчлэгдэж байна. Эдгээрийн найман хүний биеийн байдал хөнгөн, зургаан хүнийх хүндэвтэр байна. Нийт батлагдсан 310 тохиолдлоос 296 нь эдгэрсэн. Эдгэрсэн иргэдээс сувилалд 16 хүн, гэрийн ажиглалтад 25 хүн байна. Харин ажиглалт, тандалтын хугацаа нь бүрэн дууссан 255 хүн байна” гэлээ.
А.Сүх