Коронавирусний халдвар дэлхийн 216 оронд бүртгэгдэж, 26.8 сая хүн өвчлөөд байна. Үүний 889 мянган хүн эндэж, 19 сая хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “БНСУ-д манай улсын найман иргэн халдвар авсан. Халдвар авсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Биеийн байдал нь дунд зэрэг байна гэсэн мэдээлэл авсан.
Харин Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахлын булчирхайн хэлбэрээр өвчилсөн байсан иргэний биеийн байдал хүндэрч уушгины хэлбэрт шилжсэн. Өмнө нь сумын эмнэлгээр хоёр удаа үйлчлүүлсэн.
Биеийн байдал нь хүндэрсэн байсан.
Аймгаас мэргэжлийн баг ажиллаж байна. Уушгины хэлбэр учраас ЭМЯ, эрүүл мэндийн байгууллагаас халдвар хамгааллын дэглэмд онцгой хяналт тавин ажллаж байна. Нэгдүгээр хавьталд 25 хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн тусгаарласан. Тарваган тахлын нян илрүүлэх шинжилгээгээр сөрөг гарсан” гэлээ.
А.Сүх