Мэргэжлийн хяналт болон Цагдаагийн байгууллагын алба хаагчид авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт тавин ажиллаж буй.
Хяналт, шалгалтаар, мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал болох 1.9 килограмм канабис тээвэрлэсэн болон Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан автобусаар 73 ширхэг лаазалсан тарваганы мах оруулахаар завдсан зөрчлийг тус тус илрүүлэн Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.