Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Эрчим хүчний гудамж”-аас Сонсголонгийн авто зам хүртэл хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд өөрчлөлт орно.
Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээндБаянгол дүүргийн 20 дугаар хороо, “Эрчим хүчний гудамж”-аас Сонсголонгийн авто зам хүртэл хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, авто замын шинэчлэлт, засварын ажил хийгдэж байна.
Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:24Б “ТЭЦ4- III, IV хороолол-Гандан”, Ч:73 “Зунжин худалдааны төв- ТЭЦ-4” чиглэлүүдээр зорчих иргэд та бүхэн маргаашнаас эхлэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.