Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахлаар өвчилсөн иргэн өнөөдөр нас баржээ.
Тодруулбал, өнөөдөр ЭМЯ-ны ээлжит мэдээллээр тарваган тахлаар өвчилсөн иргэний биеийн байдал хүндэрч уушгиндаа орсон. Үүнтэй холбогдуулан 25 иргэнийг нэгдүгээр хавьтал болгон тусгаарлаж шинжилсэн. Шинжилгээний хариу сөрөг гарсан талаар мэдээлсэн.
Өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ эрсдэлд оруулахгүйн тулд тарвага агнахгүй, тарваганы мах түүхий эдтэй харьцахгүй байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ байна.
Сэтгэгдэл (1)