Коронавирус цах тахлын улмаас жолооны үнэмлэхийг хэвлэх ажил зогсонги байсан. Харин тусгай нислэгээр нэг сая 300 мянган бэлдэц авчирснаар хэвлэх ажиллагаа хэвийн болж өдөрт 2000 гаруй жолооны үнэмлэхийг эздэд нь хүргэж байгаа аж.
Өнгөрсөн хугацаанд 30 мянган иргэн жолооны үнэмлэхээ шинээр авах хүсэлт гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар 17 мянга гаруйг нь хэвлэжээ. Манай улс жилд 200-230 мянган жолооны үнэмлэх хэвлэдэг. Үүнд улсаас 1,8-2,3 тэрбумыг зарцуулдаг байна. Гэвч зарим иргэн хэвлүүлсэн үнэмлэхээ авдаггүйгээс эдийн засгийн хувьд ихээхэн хохиролтой байдаг аж.
Тодруулбал, хаяж гээгдүүлсэн болон шинээр авах хүсэлт гаргасан 8000 жолоочийн үнэмлэх бэлэн байгаа ч эзэд нь авдаггүй байна. Дашрамд, цаг зав багатай бол хэвлүүлсэн жолооны үнэмлэхээ гэр, ажлын хаягаараа шуудангаар хүргүүлэн авах боломжтой юм.
Сэтгэгдэл (1)