Ээлжит мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг гадаадад суугаа иргэдийг татан авах ажиллагаатай холбоотой мэдээлэл хийлээ.
Тэрбээр "ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй болон Монгол Улсад ажилладаг орос 100 гаруй иргэнийг маргааш Алтанбулагийн боомтоор нэвтрүүлэхээр боллоо.
Мөн БНХАУ-аас ирэх хүсэлтэй болон манай улсын иргэдтэй гэр бүл болсон, ажилладаг иргэдийг татан авах ажиллагааг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Тус улсын иргэнтэй гэр бүл болсон, буцах хүсэлтэй иргэд Гадаад харилцааны яаманд хүсэлт хүргүүлсээр байна. Уг асуудлыг харгалзан Хятадын талд хүмүүнлэгийн чиглэлээр шийдвэрлэх хүсэлт хүргүүлсэн байгаа. Одоогийн байдлаар БНХАУ руу буцах хүсэлтэй 109 иргэн байна" гэлээ.
А.Сүх