Орон нутгийн ээлжит сонгуульд нам, эвслүүд нэр дэвшигчдээ өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хороонд бүртгүүллээ.
Нийслэлийн Сонгуулийн хороон дарга Ү.Ганболд “Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд заасны дагуу энэ сарын 6-ын дуустал нам, эвслүүд сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулсан. Улмаар энэ сарын 6-9-ний өдрийг хүртэл нэр дэвшигчдээ бүртгүүлэх заалттай. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу тухайн шатны Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн ирүүлсэн баримтыг долоо хоногийн дотор судалж үзээд холбогдох шийдвэрийг гаргадаг.
Энэ жилийн хувьд сонгуульд сум, дүүрэг болон аймаг, нийслэлд давхар дэвшиж болох зохицуулалттай” гэлээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)