Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Ачит ихт”-ийн П.Цагааны өмнөөс "Эрдэнэт"-ийн захирал асан Ц.Даваацэрэн ял эдлэх үү

2020-9-09
0
ЖИРГЭХ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн хүдрийн овоолгыг ашиглаж, арвин их орлоготой ажиллах болсон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Д.Цагааны гэр бүлийн “Ачит Ихт” ХХК-ийн талаар монголчууд мэддэг болсон. П.Цагааны гэр бүлийн “Ачит Ихт” ХХК-д хүдрийн овоолгыг ашиглуулахаар өгч “Эрдэнэт үйлдвэр”-т хүнд хор уршиг учруулсан хэргээр тус үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэн ял сонсч мэдэхээр болоод байна. 

Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Ц.Даваацэрэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Ц.Даваацэрэн нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байхдаа үйлдвэрийн үйл ажиллагааны улмаас бий болсон хүдрийн овоолгыг “Ачит Ихт”ХХК-д ашиглуулахаар тохирч, гэрээ байгуулахдаа “Эрдэнэт үйлдвэр”-т их хэмжээний орлого олох боломжийг алдагдуулсан. Ингэхдээ албаны эрх ашгийн эсрэг албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, хууль болон компанийн дүрэмд зааснаар ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ашиг сонирхолд хүнд хор уршиг учруулсан. Энэ үйлдэлтэй хэрэгт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Одоо хэргийг прокурор хянаж байна. Хэрвээ энэ хэрэг шүүхэд шилжиж, шүүх Ц.Даваацэрэнг буруутай гэж үзвэл П.Цагааны өмнөөс ял эдлэх болж байна гэсэн үг.

Тэгвэл "Ачит ихт"-ийн түүхийг товч дурдъя.

“Ачит Ихт” ХХК-ийг Я.Саранчимэг гэдэг хүн 100 хувийн эзэмшилтэйгээр 2009 оны зургадугаар сарын 8-ны өдөр байгуулжээ. 2010 оны хоёрдугаар сард В.Цамба “Ачит Ихт” ХХК-ийн 22 хувийн эзэмшигч, ерөнхий захирал нь болжээ. Тэрээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Ч.Ганзоригтой төслийн гол гэрээг зурж байв.

2010 оны наймдугаар сард Ерөнхийлөгчийн Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн бодлогын зөвлөх П.Цагааны эхнэр Д.Эрдэнэцэцэг “Ачит Ихт” ХХК-ийн 50 хувийг эзэмшигч болов.

Улмаар 2010 оны есдүгээр сарын 27-нд “Ачит Ихт” ХХК-ийн 75 хувь нь “Степпкупер” ХХК-д шилжжээ. Ингэж явсаар 2014 оны наймдугаар сард П.Цагааны эхнэр Д.Эрдэнэцэцэг 22 хувь, арванхоёрдугаар сард дахин 22 хувийг авсан байна. 2016 оны наймдугаар сарын 29-ний өдөр “Степпкупер” ХХК нь “Ачит Ихт” ХХК-ийн 78 хувийг, наймдугаар сарын 31-ний өдөр “Цаглавар” ХХК 22 хувийг эзэмшдэг болсон.

2014 оны гуравдугаар сарын 7-ноос хойш П.Цагааны эхнэр Д.Эрдэнэцэцэг “Ачит Ихт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, түүний дүү Д.Жаргалсайхан дэд захирлаар нь ажиллаж байгаа юм. “Ачит Ихт” ХХК-ийг хуваагаад эзэмшчихсэн “Степпкупер”, “Цаглавар” компаниудын хувьд дийлэнх буюу 78 хувийг нь эзэмшиж байгаа “Степпкупер” ХХК-ийг 2010 оны есдүгээр сарын 10-нд П.Цагааны хүү Мөнхтүвшин 51 хувийг, Д.Бадамдаш 49 хувийг нь эзэмшиж үүсгэн байгуулж байжээ. Харин “Степпкупер” ХХК-ийн 49 хувь 2014 оны гуравдугаар сард П.Цагааны эхнэр Д.Эрдэнэцэцэгт шилжсэн. 2016 оны наймдугаар сард энэхүү 49 хувийг Даяндоржийн Эрдэнэцэцэгт үлдээж, 51 хувийг нь П.Цагааны хүү Мөнхтүвшингийн нэр дээр шилжүүлсэн байна.

2017 оны нэгдүгээр сарын дундуур П.Цагаан “Степпкупер” ХХК-ийн 25.5 хувь, хүү Ц.Мөнхтүвшин нь 25.5 хувь, харин 2018 оны наймдугаар сарын эхээр эхнэр Д.Эрдэнэцэцэг, охин Ц.Номундарь хоёр нь тус бүр 24.5 хувийг эзэмшдэг болжээ.

“Ачит Ихт” ХХК-ийн 22 хувийг эзэмшдэг “Цаглавар” ХХК нь 2016 оны наймдугаар сарын 11-нд байгуулагджээ. Тус компанийг 2016 оны наймдугаар сарын 29-нөөс хойш П.Цагааны эхнэр Д.Эрдэнэцэцэг 100 хувь эзэмшиж байна. “Цаглавар” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Өлзийжаргал ажилладаг аж.

Үүнээс гадна “Ачит Ихт” ХХК-ийн охин компани “Ачит зэс” ХХК гэж бий. “Ачит Зэс” ХХК-ийг “Ачит Ихт” ХХК 100 хувь эзэмшдэг. Энэ компани 2018 тавдугаар сарын 18-нд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хаалттай хүрээнд давуу эрхийн хувьцаа гаргах, санхүүгийн тусгай зориулалтын үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдаж байжээ.

“Ачит Ихт”-ийн цаасан дээрх түүх товчхондоо энэ.

 

Өдөр тутмын сонинуудын "Эрэн сурвалжлах нэгдэл"

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • хи хи (66.181.191.136)
    Энэ ч ардчилал нэртэй нийгмийн ач буян байх аа. Мэлээлэлд ойрхон дарга сэтэр зүүсэн хэдэн хүнийг хагартал нь баяжуулж, бусдыг нь гуйлгачин болгож шуудай үүрүүлдэг юм шиг байгаа. Улаан ягаан тасалбараас эхлээд...
    2020 оны 09 сарын 10 | Хариулах
  • an-iin gishuun (103.229.121.33)
    ene buduun gahaig ter tomorlogiin nyaglanguudtai shorond hataa chotgor duuya geed bogs doloogvh hulgaich abgaitain hamt shorond hii
    2020 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.109.42)
    1 ger byliin iim balairal gej yu bsiin shuud huraaj av tuuhii ed ni ulsiinh bj iim teenegrel bhuu
    2020 оны 09 сарын 10 | Хариулах
  • Иргэн: (64.119.17.9)
    Энэ котпанид өгөхөөс өмнө Эрдэнэт үйлдвэр ашиглах асуудлаа шийдээгүй байсан юм уу? Хэрвээ хэн ч ашиглаагүй овоолсон шороо байсн юм бол хэн нэгэнд өгөх нь буруу биш баймаар. Эрх мэдэл, албан тушаал нөлөөлөлгүйгээр шудрагаар шийдэгдээсэй гэж бодно.
    2020 оны 09 сарын 10 | Хариулах
  • Даваацэрэн (5.251.247.136)
    Эрдэнэтиин 34%_ ииг яаж авах вэ? Шууд хулгайлсан шуу. Дарамталж байгаад гаран усэгээ зуруулсан
    2020 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (150.129.142.78)
    цагаан эрх мэдэл албан тушаалаа ашиглаж хувийн бизнестэй болсон Гэхдээ Элбэгдоржоор дамжуулж Одоо харин Баттулгаар энэ бүхнийгээ хаацайлуулахаар хадаг барьж орсон болов уу Олон арван жил улс асар их хөрөнгө зарж овоолсон агүүлга багатай хүдрийг захын нэг хар амиа хичээсэн луйварчин эрх мэдэл албан тушаалаа ашиглан эзэмшиж байгаа нь туйлын буруу. Энэ овоолгыг уг нь Эрдэнэт үйлдвэр алс хэтдээ ашиглахаар төлөвлөж байсан. 1990 -ээд оны үед л энэ талаар яригдаж байсан. Гэхдээ гидрометаллургийн болон өөр байгаль орчинд хор хөнөөл багатай технологийн талаар судалгаа хийгдсэн байх ёстой юмсан. Хэрэгжихгүй удаад байсны учир одоо л тайлагдаж байна . Эрх мэдэлтнүүд хулгайлсан байж.
    2020 оны 09 сарын 10 | Хариулах
  • mongoljaal (66.181.161.71)
    ezen elbedorj yasan ih shunal ve
    2020 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.26.194.24)
    Эрдэнэт 100% төрийн өмчит үйлдвэр юм чинь төрийн өмчийг бүлэглэн хуйвалдсан хэрэг бна даа
    2020 оны 09 сарын 09 | Хариулах
  • zochin (73.111.180.213)
    tsagaan xar darvaisan obgonoos mongolchuud yumaa avnaa yasan varagddsggyi shunal ve
    2020 оны 09 сарын 09 | Хариулах
  • Цагаан гуай (192.82.69.54)
    Цагаанаа балар ч байна даа.Цагааны гэр бүлийн үйлдвэр гэж яридаг нь үнэн юм болж дээ.Газрын доорхи баялгийг бүлэг хүмүүс авдгийг шудрагаар болиулах хэрэгтэй Ард түмний өмчийг эзэнд нь өг
    2020 оны 09 сарын 09 | Хариулах
  • zochin (192.82.69.48)
    Tsagaan mongold baihgui ekologiin uildver barisan met televizeer yariad bn lee tegj yarival iim uildveriig ali taliigaach otgonbilegiin ued barisan amerik mongoliin hamtarsan iim uildver baidag yam, hench hereglehgui hayagdsan shoroog ashiglaad gaihamshig buteesen met tsagaan yariad baisan tiim yam baihgui uildveriin bolon erdenet hotiin irged iim uildver barih geed olon jil temtseed uildveriin zahiral zuvshuurul uguugui yam getel tsagaan gedeg nuhurt bolohoor ed shidiin yam shig l dor ni zuvshuuruud l asar ih ashigtai uildveriig bogino hugatsaand bariulsan yam medeej alban tushaal heel hahuuli uilchilsen bolohoor l barigdsan hereg uuniig l uls turchdiin alban tushaalaa ashiglaj uursudduu ashig bii bolgoson geed baigaa yam shuu dee erdenetiin ard irged busad humuus bariad ashiglaj chadahaar l baisan
    2020 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (64.119.19.245)
    BELEN HOL BELDEJ UGUN HUN YLA HAMT EDEL
    2020 оны 09 сарын 09 | Хариулах
  • монгол (66.181.161.16)
    улсын хөрөнгийг хулгайлагч нар эх орноосоо урвагч нар мөн биздээ хатуу хариуцлага тооцох ёстой
    2020 оны 09 сарын 09 | Хариулах
    • tiim bish
      hulgaich bish harin esregeeree iim humuus ih bval uls hogjino.Mongol hun geheer mal bdag gej bodoo uy!??? Mongol gej ooriigoo nerleed busdiig doromjloh sa bnaatai. Tehgui shu!!!!!!!!!!! Tsagaan said mash zov ajilllasan. Buruu ogt baihgui!!!!!!!!!!!
      2020 оны 09 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    13 цаг 35 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    14 цаг 14 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    14 цаг 18 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    14 цаг 43 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    14 цаг 45 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    14 цаг 52 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    14 цаг 59 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    15 цаг 5 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    15 цаг 9 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    15 цаг 39 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    16 цаг 26 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    17 цаг 6 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    17 цаг 52 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    18 цаг 22 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    18 цаг 38 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    18 цаг 58 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    19 цаг 2 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    19 цаг 27 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    19 цаг 48 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    20 цаг 5 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК