Төрийн албаны нөөц бүрдүүлэх зорилготой 2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж тов гаргажээ.
Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 14-ний өдрийн 14.00 цагаас эхэлж, аравдугаар сарын 14-ний өдрийн 14.00 цагт дуусна. Ингэхдээ төрийн албаны ерөнхий шалгалтад нэгдүгээр сард бүртгүүлсэн иргэд дахин бүртгүүлэхгүйгээр шалгалтад оролцох боломжтой юм.
Шалгалтыг аравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зохион байгуулах бөгөөд шалгалт өгөх иргэдийн хуваарийг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.