Улсын хэмжээнд энэ оны эхний 8 сарын байдлаар 50.9 мянган эх амаржжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 672 буюу 1.2 хувиар буурсан үзүүлэлт юм.
Амаржсан эхчүүдийн 37.4 мянга буюу 73.5 хувь нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагджээ.
Нийт амаржсан эхчүүдийн 167 нь гэртээ амаржсан аж. Өнгөрсөн наймдугаар сард 6527 эх амаржжээ.