Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн Зөн-Монгол”, олон улсын байгууллагууд хамтран хүүхдийн гэмт хэрэг зөрчил, бэлгийн хүчирхийллийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн аяныг зохион байгуулахаар болжээ. Аян нэг сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд гол зорилго нь гэр бүлийн хүрээнд хүүхдийн эрхийг хэрхэн зөрчиж байна, гудамжинд яаж хамгаалах уу, эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлагыг хэрхэн нэмэгдүүлэх гэдэгт оршиж байгаа аж.
Энэ оны эхний найман сарын байдлаар гэмт хэргийн улмаас 782 хүүхэд хохирч, 82 хүүхэд амиа алдаж, 290 хүүхэд гэмтэж, бэртсэн байна. Сүүлийн гурван жилд 5043 хүүхэд хүчирхийлэлд өртсөний 1000 нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон харамсалтай мэдээлэл байна. Хамгийн гол нь орон нутагт гарсан хүүхэдтэй холбоотой гэмт хэргүүдийг дардаг байж магадгүй гэж үзсэнээс энэ удаад орон нутаг руу чиглэсэн хяналт шалгалт, нуугдмал хэргүүдийг илрүүлэх ажлыг түлхүү зохион байгуулахаар болжээ.