Өнөөдөр өглөө 07.00 цагийн орчимд Ховд аймаг Манхан сумын Баянгол баг “Талын толгой” гэх газар асфальтан замд Hyundai Accent маркийн автомашин онхолдож, зорчигч гурван настай, эрэгтэй А-н амь хохирч, жолооч 24 настай эрэгтэй Х, зорчигч 28 настай эмэгтэй Ж, 22 настай эрэгтэй Б, хоёр настай эмэгтэй Н нарын дөрвөн хүн гэмтсэн ноцтой зам тээврийн осол бүртгэгджээ.
Иймд жолооч та хэт их ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхийг анхааруулж байна.
Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.