Цаг уур, орчны шинжилгээний газар, урьдчилан мэдээлэх хэлтсээс энэ есдүгээр сард хур тунадас ихтэй, ялангуяа сарын 17-18-нд шилжих шөнө анхны цас орж, эрс сэрүүсэх төлөвтэйг мэдээллэж байлаа. Тэгвэл Өвөрхангай аймагт өнгөрсөн шөнө анхны цас оржээ.
Цаашид ч нийт нутгаар усархаг бороо, уулархаг нутгаар нойтон цас орж сэрүүсч, салхи, шуургатай байхыг анхааруулж байна.