УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагааг зохион байгуулахаар болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Татан авах ажиллагаатай холбогдуулан 110 гаруй монгол, орос иргэн хилээр орж ирэх тухай хэлж байсан. Тэгвэл өчигдөр 96 орчим иргэн хилээр орж иржээ. Иргэдийг Дархан-Уул аймгийн “Дархан” зочид буудалд, Орхон аймгийн “Тэсоро” зочид буудалд тус тус тусгаарлаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.