Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Энэ сарын 9, 10-нд 1816 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр нэг хүнд коронавирус илэрлээ.
Энэ нь ОХУ-ын ачаа тээврийн жолооч, 53 настай эрэгтэй хүн байна.
Манай улсад нийт батлагдсан тохиолдол 311 боллоо. Үүнээс 298 хүн нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсээс сувилалд ес, гэрийн ажиглалтад 26 хүн байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 13 хүн эмчлүүлж байна" гэлээ.
А.Сүх