ДЭМБ 2023 оны гэхэд транс тосыг хүнс үйлдвэрлэхэд ашиглахаас бүрмөсөн татгалзах зорилтод хүрэхээр төлөвлөж байгааг Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейрус мэдэгдлээ. Үйлдвэрийн аргаар гаргаж авсан транс тосыг хэрэглэснээр зүрх судасны өвчтэй болсон 500 мянган хүн жил бүр нас бардаг байна.
Тиймээс 2021 онд багтаан 3,2 тэрбум хүнийг энэхүү хортой бодисоос хамгаалахаар тусгасан тусгай хуулийг дэлхийн 58 улс баталжээ. Өнөөдрийн байдлаар Канад, Латви, Словени, АНУ ДЭМБ-ын хоол тэжээлийн талаарх зөвлөмжийг дагаж мөрддөг бол Азербайжан, Энэтхэг, БНСУ, Иран, Балба зэрэг 11 орон яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгаа аж.
Үйлдвэрийн аргаар гаргаж авсан транс тос маргаран, хагас боловсруулсан, жигнэсэн болох шарсан бүтээгдэхүүнд агуулагддаг байна.