Энэ хичээлийн жилийн эхний сард сурагчид сургуулиас гаргасан хуваарийн дагуу ангидаа очиж суралцахын сацуу, сургуульд очихгүй өдрөө хичээлээ телевизээр хүлээн авч үзэх юм. Энэхүү түр журам нь аймгуудад 14-нийг хүртэл, нийслэлийн сургуулиудад энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилж, түүнээс цааш хэвийн горимоор буюу өдөр бүр танхимаар хичээллэнэ. Есдүгээр сард өмнө үзсэн хичээлүүдийг давтан хүргэнэ гэж БШУЯ-наас мэдээлсэн. 2020 оны 9 дүгээр сарын 14-21-нийг хүртэлх ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН хуваарийг хүргэж байна.