Улсын онцгой комисс Төрийн оронд 10.00 цагт хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсэх асуудлаар хуралдана. Мөн Засгийн газрын ээлжит бус хуралдааныг өнөөдөр мөн 14.00 цагаас товложээ. Өнгөрсөн удаагийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 14 хоногоор сунгасан бөгөөд энэ нь есдүгээр сарын 15-нд дуусгавар болж буй юм.
Мөн ерөнхий боловсролын сургуулиуд есдүгээр сарын 21-нээс танхимаар хэвийн горимоор хичээллэж эхлэх бөгөөд бэлтгэл ажлын явцын талаархи мэдээллийг ч сонсох юм байна.