Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 658 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 417 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ.
Ослын улмаас 13 хүн гэмтэж нийслэлд нэг, орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна. Тодруулбал, энэ сарын 12-ны өдрийн 09.00 цагийн орчим Дундговь аймаг Өндөршил сум 1-р баг “Хөх овоо” гэх газар шороон замд Даюун маркийн Б жолоочтой мотоцтикл онхолдож, жолооч 34 настай, эрэгтэй Б-ын амь нас хохирчээ.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж ажилласан байна.
Тээврийн хэрэгслийн жолооч та явган хүний уулзвар гарц руу ойртон ирээд хурдаа хасах, хороолол дотор давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөхийг анхааруулж байна.