Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Энэ сарын 11-13-ны өдрүүдэд нийт 1803 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээ хариу бүгд сөрөг гарсан.
Үүнд, наймдугаар сарын 29-нд Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 207 хүний давтан, наймдугаар сарын 24-нд Токиогоос ирсэн 257 хүний давтан, наймдугаар сарын 28-нд Сөүлээс ирсэн 100 хүний давтан, Замын-Үүдэд тусгаарлагдсан 255 хүний давтан, Орхон аймагт тусгаарлагдсан гурван хүний шинжилгээг хийсэн.
Манай улсад коронавирусний батлагдсан 311 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс өнөөдөр дахин хоёр хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ" гэв.
А.Сүх