Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг аравдугаар сарын 31-ныг хүртэл сунгаж, сургуулиудыг есдүгээр сарын 21-нээс хэвийн горимд шилжүүлэх санал гаргалаа.
УОК-ын ээлжит хуралдаан 10.00 цагаас эхэлж, ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагааны талаар хэлэлцэж, энэ сарын 21-нээс танхимаар буюу хэвийн горимд шилжүүлэх санал гаргалаа.
Ерөнхий боловсролын сургуулиуд өнөөдрийн байдлаар хоёр өдөр онлайнаар, гурван өдөр танхимаар өдөрт хоёр цагаар хичээллэж байгаа юм. Мөн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг аравдугаар сарын 31-ныг хүртэл сунгах санал гаргажээ. Эдгээр саналыг Засгийн газрын 14.00 цагийн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх юм.
У.Гэрэл
Сэтгэгдэл (1)