"COVID-19" цар тахал гарсантай холбогдуулан гадаад улсаас цахим худалдан авалт хийх, мөн гадаад улс руу цахим гүйлгээ хийх нь эрс нэмэгджээ.
Үүийг далимдуулан цахимаар хуурамч худалдан авах гэрээ байгуулах, урьдчилгаа мөнгө шилжүүлэх, цахимаар захиалсан бараагаа авч чадахгүй байх зэргээр залилуулах тохиолдол ихээр гарч эхэлжээ.
Иймд Тайланд, Индонез зэрэг улсаас интернэтээр цахим худалдан авалт хийх тохиолдолд сонор сэрэмжтэй байж, зөвхөн найдвартай түнштэй харилцаж байхыг ГХЯ-ны Консулын газраас иргэд, аж ахуйн нэгжид анхаарууллаа.
У.Гэрэл
Сэтгэгдэл (1)