БНХАУ-аас ирсэн ажилчдыг тусгаарлах хугацаа дуусгавар болсон тул Налайхын замыг хэсэгчлэн хааж, зам засварын ажлыг маргаашнаас эхлүүлэхээр болжээ. Энэ хугацаанд Налайхын 20.9 километр автозамыг бүрэн хаахгүйгээр зохицуулжээ.
Тухайлбал, Улиастайн уулзвараас хуучин Баянзүрхийн гүүр хүртэлх 1.7 км замыг хэсэгчлэн хааж, харин шинэ гүүртэй холбогдсон замуудыг нээлттэй байлгах аж. Зам засварын ажил есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 20-ны хооронд үргэлжлэх юм байна. Энэ үеэр Тэрэлж рүү салдаг зам буюу Оргилын уулзвараас урагш Налайхын замд нийлдэг шороон замыг мөн түр хааж, хатуу хучилттай болгох аж. Уг ажлыг есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 25-ны хооронд хийж, гүйцэтгэхээр төлөвлөжээ.
У.Гэрэл