Засгийн газрын хуралдааны шийдвэрийг ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээллээ. Тэрбээр "УОК-оос их, дээд сургуулийн үйл ажиллагааг аравдугаар сарын 5-нд эхлүллэх шийдвэр гаргасан. Тэгвэл өнөөдрийн хурлаар энэ сарын 21-ээс эхлүүлэх шийдвэр гарлаа.
Мөн бүх үйлчилгээний байгууллагуудын цагийн хязгаарлалтыг хэвийг горимд шилжүүллээ. Гэхдээ өндөржүүлсэн бэлэн байдлыг үргэлжлүүлж хилээ нээхгүй. Цаашид энэ талаар дахин ярилцана.
Цэцэрлэг сургуулийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэхтэй холбогдуулан хоёр настнуудыг цэцэрлэгт хамрагдуулахгүй байх шийдвэр гарсан. Уг шийдвэрийг цуцалж хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулна" гэлээ.
Б.Лхам