Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалыг эсэргүүцэж иргэд Сүхбаатарын талбайд жагсаж байна. Тэдний зүгээс буцалтгүй тусламж нэрийн ард эрх мэдэлтнүүдийн амыг таглаж байна гэсэн байр суурийг илэрхийллээ.
“Машинтай жагсаал холбоо”-ны ерөнхий зохицуулагч Б.Цэгмэд “төрийн түшээд монгол хэл, бичгээ мөнгөөр сольж байна. Хятадын Засгийн газрын эсрэг манай улсын Засгийн газар ч үг дугарах ёстой. Зөв хэл соёлоор дамжуулж бидний газар нутагт заналхийлж байна. Зугатааж ирж байгаа Өвөрмонголчуудыг өмгөөлж хамгаалах хэрэгтэй. Бид тайвнаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байна. Хууль зөрчөөгүй” гэлээ.
Х.Оюу
Сэтгэгдэл (2)