Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК жил бүрийн есдүгээр сарын 15-наас айл өрхийн дулааныг өгч эхэлдэг. Энэ дагуу өнөөдрөөс орон сууцны айлуудын дулааныг өгч эхэлжээ.
Юуны түрүүнд хотын баруун бүсийн орон сууцны айл өрхийг халаалтад холбосон бол үргэлжлүүлээд зүүн бүсийнхныг холбох юм байна. Харин аравдугаар сарын 1-ны өдрөөс албан байгууллагуудын халаалтыг холбох юм. Гэхдээ энэ хугацаанаас өмнө дулаанаа авах хүсэлтэй бол Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-нд хандах боломжтой юм байна.