Нийслэлийн Онцгой комиссын гаргасан шийдвэрийн хүрээнд зарим арга хэмжээг НМХГ, НОБГ-аас танилцууллаа.
Тодруулбал, дэлхий нийтэд дэгдсэн цар тахалтай холбогдуулан манай улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, зарим үйлчилгээний газруудыг хааж, заримд нь цагийн хязгаартай ажиллуулахаар шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдрөөс эхлэн 81 диско баар, олон нийтийн үйл ажиллагааг нээжээ. Ингэхдээ ариутгал, халдваргүйтлийг тогтмол хийлгэх бөгөөд хэрэв зөрчил илэрвэл торгох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хэмжээний арга хэмжээ тооцохыг анхаарууллаа.
Сургууль цэцэрлэгийн хувьд энэ сарын 21-ээс эхлэн хоёр настнуудыг цэцэрлэгт элсүүлэхээр шийд гарсан. Тэгвэл хүүхдүүдэд тогтмол амны хаалт зүйлгэх, ариун цэврийг сайтар хангуулж, цэвэрлэгээ үйлчилгээг сайтар хийхийг зөвлөлөө.
А.Сүх