Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ сарын 14-15-нд нийт 940 хүнд шинжилгээ хийлээ. Халдвар нэмж бүртгэгдээгүй.
Үүнд, наймдугаар сарын 27-нд Франкфуртын онгоцоор ирсэн 261 хүний давтан, наймдугаар сарын 28-нд Сөүлээс ирсэн 100 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 52 жолоочийн шинжилгээ, Замын-Үүдэд тусгаарлагдсан 29 хүний давтан шинжилгээг хийсэн.
Өнөөдөр гурван хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Манай улсад коронавирусний батлагдсан 311 тохиолдол бий. Үүнээс 301 нь эдгэрээд байна” гэлээ.
А.Сүх